Цагаан цуугаар юуг цэвэрлэж болох вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Цагаан цуугаар юуг цэвэрлэж болох вэ ?

Угаалтуурын үнэрийг дарна. Нэг аяга цагаан цууг нэг аяга хүнсний содатай хольж угаалтуураа угаана. 5 минутын дараа халуун усаар зайлахад угаалтуурын бохир арилж, муухай үнэр нь гарна.  
Хогын савыг ариутгахдаа цагаан цуутай усаар хогын саваа зайлж цэвэрлэнэ.
Хөргөгч цэвэрлэхдээ цагаан цууг  мөн төдий хэмжээний устай  хольж хөргөгчний дотор талыг угаана.
Аяга таваг угаагчны дотор тогтсон угаагч бодисын өнгөр, муухай үнэрийг арилгахдаа  нэг аяга цагаан цууг угаагч бодисын оронд хийж хоосон ажиллуулна. Сард нэг удаа ийм маягаар угааж байх хэрэгтэй.
Шарах шүүгээний дотор тогтсон өөх тосыг арилгахдаа тостой толбон дээр цагаан цуунаас түрхэж 15 минут байлгасны эцэст алчуураар сайтар арчиж цэвэрлэнэ.
Данхны ёроолд тогтсон шохойжсон өнгөрийг арилгахдаа цагаан цууг дүүртэл нь хийж буцалгаад хөргөсний эцэст усаар зайлж цэвэрлэнэ.
Кофены аяганы ёроолд тогтсон өнгөрийг арилгахдаа  адил хэмжээний цагаан цуу, давс эсвэл хүнсний сода хольж сайтар үрсний эцэст усаар зайлж угаана.
Хоол хүнсний өмхийрч муудсан үлдэгдлийг арилгахдаа цагаан цуу шингээсэн даавуугаар зүлгэж цэвэрлэнэ.
Хөнгөн цагаан тогооны толбыг арилгахдаа тогоондоо  цагаан цууг төдий хэмжээний устай хольж буцалгана.  
Цонх, хаалганы завсраар цагаан цууунаас цацахад шоргоолж, жоом үржихээс сэргийлнэ.
Лааз онгойлгогчыг цэвэрлэхдээ цагаан цуунд дүрсэн хуучин сойзоор зүлгэж өнгөлнө.
Скоч, наалддаг туузны ормыг арилгахдаа цагаан цуунд норгосон алчуураар арчина.
Шаазан угаалтуурыг  өнгөлөхдөө цагаан цуу түрхэж зүлгэнэ..
Шүршүүрийн шохойжсон өнгөрийг цэвэрлэхдээ цагаан цуу түрхэж сайтар зүлгэх хэрэгтэй.
 19. Make a toilet sparkle: Pour in a cup or two of vinegar and let it sit there overnight before scrubbing with a toilet brush.
Хулдаасан шалыг өнгө оруулахдаа угаах усандаа цагаан цуу бага зэрэг хийж угаана.
Хатсан будгын багсыг цэвэрлэхдээ цагаан цуутай усанд нэг цаг орчим байлгаад буцалгасны эцэст усаар зайлж хатаана.
Гриллийг цэвэрлэхдээ мөн цагаан цуу түрхэж сайтар зүлгэнэ.
Мах, ногоо хэрчдэг модыг ариутгахын тулд цагаан цуу шингээсэн алчуураар сайтар арчиж усаар зайлна.  
Бичил долгионы зуухыг цэвэрлэхдээ дотор нь хоёр аяга усанд нэг аяга цагаан цуу хольж хийгээд эцэс дээр нь тавьж асаана. 3-4 минут буцалгаад уур дэгдэх хүртэл онгойлгохгүй. Зуух хөрсний дараа дотор талыг нь сайтар цэвэрлэнэ.
Арьсан эдлэлийг цэвэрлэхдээ цагаан цуу шингээсэн даавуугаар арчаад хуурай даавуугаар зүлгэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж