
• Жимсний шүүсний толбыг арилгах өөр нэг арга байдаг. Энэ нь толботой хэсгээ буцалж байгаа усны ууран дээр барьж дараа нь цуугаар арчина.
• Жимсний шүүсний удсан хуучин толбыг буцалж буй усны ууранд бариад нимбэгний бүлээсгэсэн шүүсээр арчиж арилгаж болно.
• Архийг нимбэгний шүүстэй тэнцүү хэмжээгээр хольж архийг денатуратаар шингэлж толбыг арилсаны дараа нашатырны спирттэй усанд норгосон алчуураар сайтар арч.
• Цагаан даавуун дээрх жимсний шүүсний толбыг ус, нашатырны спиртийг тэнцүү харьцаагаар хольж арчаад дараа нь угаана.
• Даавуун дээрх жимсний архины толбыг буцалсан сүүгээр арчиж арилгаж болно.
• Жимсний архины шинэхэн толбыг давс үйрүүлж цацаад дараа нь савантай бүлээн усаар угааж арилгана.
• Цагаан хувцсан дээрх жимсний толбыг тэнийлгэж бариад яг толбон дээрээ данхны цоргоор буцалж буй халуун усыг гоожуулна. Энэ аргыг арилтал нь давтах хэрэгтэй.
• Ширээний бүтээлэг дээр тогтсон жимсний архи, шүүсний толбыг зүссэн нимбэгээр үрж арилгаад дараа нь усанд зайлж наранд тавьж хатаана.