
Афганистаны Баграм дахь Америкийн баазын шоронгоос 2009 онд зугтсан ливи гаралтай аль-Либийн толгойг тэр үеэр нэг сая ам.доллараар үнэлсэн байв. Түүнийг Афган эсвэл Пакистанд бүгсэн гэж үзэж байлаа. Усама бин Ладеныг устгасны дараа аль-Либи нь “Аль-Каидагийн” хоёр дахь хүн болсон юм. Тэр үеэр уг байгууллагын тэргүүнээр египет үндэстэн Айман аз-Завахири сонгогдсон байжээ.
Синьхуа агентлаг мэдээлснээр даваа гаригийн довтолгоо “Талибан” хөдөлгөөний 16 дайчинг устгасан байжээ. Пакистан ийм цохилтоор энгийн хүмүүс үрэгдэж байгааг эсэргүүцдэг. Харин америкчууд ажиллагааныхаа идэвхийг сулруулснаас биш бүрэн зогсоогоогүй.
Ш.МЯГМАР