Владимир Путин Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Владимир Путин Хятадад айлчилж байна

Оросын ерөнхийлөгчийг угтах ёслол Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын ордонд боллоо. Путиныг БНХАУ-ын дарга Ху Жиньтао угтан авав. Путины айлчлалын төгсгөлөөр арав гаруй бичиг баримтад хоёр тал гарын үсгээ зурах юм.

Тэдний тоонд хоёр улсын хил хязгаарын асуудал, цагаачлалын салбарын хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлууд орж байна. Хоёр талын хэлэлцээрийн гол сэдэв нь худалдаа, эдийн засгийн асуудал байх юм. Мөн тэд олон улсын олон асуудлаар “цагаа тааруулах” ажээ. Өнөөдөр Орос, Хятад хоёр Сирийн эсрэг гадны хүчний оролцоог гаргуулахгүй байх, дэглэмийг хүчээр солихын эсрэг байгаа юм.

Хоёр талын асуудлаа дуусгаад Владимир Путин Бээжинд үлдэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын саммитад оролцох юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж