Хятад: Хүнс, нефть, “санхүүгийн хяналт” ба онгоц тээвэрлэгч хөлөг

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хятад: Хүнс, нефть, “санхүүгийн хяналт” ба онгоц тээвэрлэгч хөлөг

(“La Jornada”, Мексика, Альфредо Халифе-Рахме (ALFREDO JALIFE-RAHME) )

“Хятадын өнөөгийн эдийн засаг ба цэрэг улс төрийн байдал” гэсэн шинжлэх ухааны бага хурал дээр Хятадын АНУ-тай харьцуулсан сул талуудыг дурьдахдаа хүнс, нүүрс устөрөгч, санхүүгийн хяналт ба нисэх онгоц тээгч хөлгүүд гэж “La Jornada”-д Альфредо Халифе-Рахме нэрлэжээ. Нэн ялангуяа хүнсний (1,6 тэрбум амыг хооллох) ба тогтвортой хөгжилд шаардлагатай нүүрс ус төрөгчийн асуудал нь хамгийн эмзэг юм. Тэдний тал хувийг Хятад дэлхийн тогтворгүй улс төртэй районуудаас авч байна.

Stratfor портал 2008 оноос эхлэн (“Түүхий эдийн нөөцийн геополитикийн үр нөлөө”, 24/4/08), гэх АНУ ба Израилийн геополитикийн сонирхолтой холбоотой  мэдээллийг дамжуулан дэлхий ертөнц хүнсний дайны эрмэгт ирээд байгааг мэдээлж байна. Тэр дайнд АНУ ба Европ гэх дэлхийн хэмжээний хүнс худалдан авагчид ялна. Тэд эцэст нь нефть экспорлогч орнуудын байгууллагыг гартаа атгана гэж портал мэдээлж байсан юм.

Stratfor портал мэдээлснээр саяхны үйл явдлууд нь геополитикийн систем болон дотоодын тогтворгүй байдлыг эвдэхээс гадна засаглалын тэнцвэрийг өөрчлөх магадлалтай ажээ. Цааш нь мэдээлэхдээ “Түүхий эд бол дэлхийн бүх зах зээлийн үндсийн үндэс. Геополитикийн талаасаа тэр нь стратегийн хөрөнгө юм. Учир нь дэлхийн үйлдвэрлэл нь үнийн болон эрчим хүчний нөөц, металл ба хүнсний хангамжаас үүдэн хувирах магадлалтай” гэсэн байв.

Stratfor порталын нийтэлж буй гол сэдэв нь “хүнсний бүтээгдэхүүний наймаа нь бусад түүхий эд тухайлбал нефтиэс ялгаатай. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нь улс төрийн байдалд нефтийнхээс илүү чухал гэсэн байв. Өгүүллийг зохиогчид нь  хүнсний хангамж хаагдахад ард түмэн өлсч эхлээд дараа нь үймээн гарч Засгийн газрыг нь дотроос нь доргиодог гэж бичсэн байв. Үр тарианы талаасаа АНУ ба Европын байр суурь хүчтэй учраас тэд хамтран хүнсний нэгдсэн бодлогыг үр тарианы ОРЕС байгуулах эсвэл ямар нэгэн байгууллага бий болгон явуулж чадна. Америкчууд ба европчууд өлсгөлөнгөөс айхгүй. Тэдний орлого нь тэдэнд үнийн хайчийг сайн ажиллуулах боломжийг хөгжиж буй орнуудынхаас илүүтэйгээр өгнө.

“Арабын хувьсгалын алхаа” (миний саяхны ном тэгж нэрлэгдсэн байгаа) нь “дэлхийн хүнсний цэнэгийг” дэлбэлсэнээс үүдэлтэйг мэдэхэд тийм хүнд биш. Stratfor порталын ажилтнууд дөрвөн жилийн дараа “европчуудын” аль хэсэг нь өлсгөлөнгөөс зүдэрч эхлэхийг хэлээгүй орхисон байгаа.

Хүнсний ОРЕС байгуулаад байх  шаардлага алга. Учир нь АНУ ба Их Британи хоёр, дэлхийн үр тариа, талхны үнийг хянадаг үндэстэн хоорондын зургаан компанийн картелийн цөм нь болж байна. АНУ ба Их Британи дэлхийн бүх санхүүгийн системийн дээр ноёрхож байгаа маш авсаархан банкны цөмийн 64 хувийг хянаж байна.

Англи-америкийн санхүү нь бодит эдийн засгийг удирддаг. Дэлхийн 50 гол “хянагчдын” 48 хувь нь Америкийнх, Их Британийнх 16 хувь нь, Францынх 10 хувь нь, Японых найман хувь, Германых зургаан хувь нь, Голландад дөрвөн хувь нь Швейцарийнх дөрвөн хувь нь тус тус байгаа. Итали, Хятад хоёр энд адилхан хоёр хувьтай. Ингэхлээр АНУ, Их Британи хоёр 64 хувийг, Хятад дөнгөж хоёр хувийг хянадаг болж таарч байна. Их долоогийн эзлэх хувь 90 болж байхад ВRICS-ийн орнуудыг ганцхан хятадаар төлөөлүүлбэл хоёрхон хувьтай гэсэн үг. Энэ нь эргээд ВRICS санхүүгийн хувьд эмзэгийг үзүүлж буй.

Хачирхалтай нь Хятад валютын нөөцөөрөө (30.4%) дэлхийд тэргүүлэх авч бодит эдийн засгийн дөнгөж хоёрхон хувийн хяналттай байх юм. Түүгээр ч барахгүй, их долоон гүрний валютын сан хөмрөг нь нийлээд (20.42%) Хятадынхаас бага. Энд дэлхий даяар амьдарч байгаа хятад нийгэмлэгүүдийн мөнгөний хуримтлалын талаар (39%) яригдаагүй. Ингэхлээр дэлхийн санхүүгийн хяналт нь санхүүтэй байхаас чухал аж. Дамын наймаа нь хөрөнгө оруулалтаас үнэтэй аж.

Дэлхийн Давосын чуулгын боловсруулсан санхүүгийн хөгжлийн эргэлзээ төрүүлэхээр чансаанд 2010 оны эхний хоёр байрыг АНУ ба Их Британи хуваалцсан байна. Эхний арван байрны дөрөв нь G-7-гийн орнуудад ноогдож байгаа бол ВRICS-ийн орнууд: Бразили (32), Орос (40), Энэтхэг (37), Хятад (22) ба ӨАБНУ (31) эхнээс хол бичигджээ.

Чансааны байрыг тогтооход гаргасан алдаа нь “нэг орон, хоёр систем” гэх зарчмын дор эх газрын Хятадын хуулиар амьдардаг Гонконгийн жишээ харуулж байна. 2010 онд гуравт байсан Гонконг 2011 онд санхүүгийн хямрал гэх шалтгаанаар АНУ-ыг нэгдүгээр барнаас ухраан гарч ирсэн байв. Мэдэгдэхүйц хэмжээний валютын нөөц, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Гонконг дэлхийд хоёрт орсон боловч дэлхийн санхүүгийн хяналтынбүтцсээр тэр хол байгаа нь АНУ-ын Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд ноёрхож буй үзүүлэлтээр харагдана.

Дэлхийн давосын чуулгын чансаанд  BRICS-ийн орнууд: Хятад үзүүлэлтээ гурван шатаар ахиулсан амжилттай байсан ба Бразили (30), Орос (39), Энэтхэг (36), Хятад (19), Өмнөд Африкийн бүгд найрамдах улс (29) гэх мэтээр өмнөхийн адил дээгүүр орсонгүй. Зураглалыг бүрэн болгоход, Мексик 41-рт, Перу (40) ба Панамын (37) дараа оржээ.

 Онгоц тээгч хөлгийн салбарт АНУ Хятадаас  зүйрлүүлэлтгүй хол явна. АНУ-д ажиллагаатай 11, нөөцийн нэг ба угсарч байгаа гурван онгоц тээгч хөлөг байна. Хятадын цорын ганц онгоц тээгч хөлөг нь өмнө нь ашиглагдаж байгаад засварлагдсан онгоц юм. Түүнийг Орос Хятадад зарсан ба Пентагон түүгээр “Бээжингээс гарч байгаа аюулын мангасын дүрийг” гаргаж иржээ.

Зэвсэглэлдээ онгоц тээгч хөлөгтэй 10 орноос хамгийн олон онгоц АНУ-д (11) байгаа ба бусад есөн орон: Итали (2), Испани (2), Энэтхэг (1), Их Британи (1), Бразили (1), Франц (1), Орос (1), Таиланд (1) ба  Хятад (1) нийлсэнтэй тэнцүү тооных байна. Цөмийн  супер гүрэн Орос дөнгөж ганцхан онгоц тээгчтэй байгаа нь бас гайхмаар.

Долоо хоног тутам Stratfor портал АНУ-ын даяарчлалын тэнгисийн цэргийн хүчийг аль болохоор нэмэгдүүлж байна. Дэлхийн далай тэнгисээр хөвөх америкийн 11 онгоц тээгчийн нэг нь Enterprise, үлдсэн 10 нь Nimitz ангиллынх. Түүний урт нь 333 метр бөгөөд цагт 56 км-ын хурдтай, цөмийн тогоогоор тоноглогдсон учраас 20 жилийн турш түлшээр цэнэглэгдэхгүйгээр хөвнө. Түүний ашиглалтын хугацаа нь 50 жил ба дахин боловсруулалтад оруулах зардал нь 900 сая ам.доллар. Дэлхийн далай тэнгист  ноёрхогч 11 хөлөг олон улсын сөргөлдөөн ба байлдааны ажиллагаануудад оролцож байв. Гол төлөв Ойрхи Дорнод ба Персийн булан, Афганистан, Ирак дахь байлдааны ажиллагаанд онгоц тээгчид оролцжээ. Одоо тэд Хятадыг хүрээлсэн гурван тэнгисийн орчим цугларч байна. Үүнд нь л Хятадын цэргийн салбарын “Ахиллийн өсгий” байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж