2012 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд, говийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд зүүн зүгийн нутгаар, 10,11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 8,9-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтийн уулархаг нутаг, Туул Тэрэлжийн голын сав нутаг, Дорнод монголын тал нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.