Шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болов

Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал бүтэн өдрийн туршид үргэлжилсэн ч өндөрлөсөнгүй, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас
дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт
буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал
Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа
Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд
хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал долоо дахь удаагаа өнөөдөр товлогдоод байсан билээ. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангийн шүүх танхимд өнөөдөр өглөө 11.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал 12 цаг орчим үргэлжилж, завсарлалаа. Ингээд маргааш өглөө 10.00 цагт хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж