Хулганыг гарын товчлуураар орлуулан хэрэглэх

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Хулганыг гарын товчлуураар орлуулан хэрэглэх

Компьютерийг заавал хулганаар биш зөвхөн
keyboard-өөр ашиглаж болно. Гэтэл хүмүүс keyboard-өөс илүүтэйгээр
хулганыг ашигладаг. Одоо өгөх гэж байгаа зөвлөгөө маань keyboard ийг
илүү сайн ашиглах хийгээд, хэрхэн бага хугацаанд үйлдэл хийх тухай юм.
Магадгүй танд өөр онцгой тохиолдолд ч хэрэг болж болохыг үгүйсгэхгүй.
Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг
Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны
компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр
түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь
CTRL , ALT , Shift товчлуурууд. Тэгвэл одоо та F1-F12 гэсэн
товчлууруудын хэрэглээ хийгээд онцлог талыг нь мэдсэнээр компьютерийнхээ
хэрэглээнд өргөнөөр ашиглаж болох ба таны ажлыг хөнгөвчилөх болно.
Гэхдээ энэ тэмдэглэгээнүүд Windows үйлдлийн систем дээр дэмжигдэнэ
гэдгийг анхааралдаа аваарай. F1 F1 нь ихэнхдээ танд Help menu буюу
туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж
байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс
автоматаар гарч ирэх болно.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж