
Энэ хугацаанд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэд харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой болсон байна.
Харин тавдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 1-ний хооронд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны 56387 иргэний цахим үнэмлэхийг энэ дугаар сарын 10-ний дотор хэвлэж дуусгах юм байна. Улмаар энэ сарын 15-ны өдрийн дотор харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, энэ сарын 25-ны өдрийг хүртэл иргэдэд олгож дуусгахаар төлөвлөжээ.
Д.ЖАРГАЛ