Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 4-ний өдөр Бразилийн Рио де Жанейро хотноо НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс олгодог “Эх дэлхийн манлайлагч” шагналыг хүртсэн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шагналаа гардаж авсны дараа хамгийн түрүүн баяр хүргэсэн хүн нь нэртэй кино найруулагч Жеймс Камерон байлаа. Жеймс Камерон нь эх дэлхий, амьдран буй орчноо хайрлан хамгаалахыг өөрийн уран бүтээлээр ойлгуулахыг зорьдог уран бүтээлч, нийгмийн зүтгэлтэн билээ.
А.Чандмань