П.Цагаан: Эхний алхам амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Эхний алхам амжилттай боллоо

Монголын говиос олдсон гэх “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны олдвор Монголынх гэдгийг эрдэмтэд нотолсон тухай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Твиттертээ бичсэн талаар бид мэдээлсэн. Дээрх мэдээллийн дагуу Нью-Йорк хотод үлэг гүрвэлийн гарал үүслийг тогтоохоор ажиллаж буй шинжээчдийн багийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх П.Цагаанаас утсаар тодрууллаа.

-“Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны олдвор Монголынх гэдгийг эрдэмтэд нотолсон талаар бодитой мэдээлэл өгөөч?

-Монголынх гэдгийг нотолсон шинжээчдийн дүгнэлт цаасан дээр бүрэн гараагүй байна. Тэднийг ойлгож байна. Тийм ээ, бидний ажил урагштай сайн байна. Адгийн зарга арав хоног гэдэг. Гэтэл олон улс дамнаж энд ирсэн Монголын үнэт олдворыг эх оронд нь буцааж ирүүлэх хүртэл хийх ажил зөндөө байгаа. Шатраар бол бид хожих магадлалтай болж байна гэсэн үг. Дараагийн нүүдлээ сайн бодож байж хийх хэрэгтэй байна. Хил дамнасан соёлын үнэт өвийн хулгайчидтай тэмцэж байгаа учраас бодох, тунгаах зүйл хаа хаанаа бий.

-Дараа нь ямар нүүдэл хийх вэ?

-Үүнийг үлэг гүрвэлийн олдворыг Монголынх гэдгийг нотлохоор энд ажиллаж буй ажлын хэсгийнхэн мэднэ. Гэхдээ бүх зүйл Монголын талд бүрэн шийдэгдсэн гэж үзэх арай болоогүй байна. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж