Firefox-ын шинэ хувилбар хэрэглээнд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Firefox-ын шинэ хувилбар хэрэглээнд гарлаа

Маш олон интернэт хэрэглэгчдийн хэрэглээ болсон Галт үнэг вэб хөтчийн шинэ хувилбар гарлаа.

Галт үнэгний шинэ хувилбар нь өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан бас хэрэглэхэд хялбар болсон байна.

Галт үнэгний шинэ хувилбар дээр bookmarks, downloads, history, add-ons sync болон settings зэрэг товчнууд зэрэгцэн байрлах бөгөө, шинэ хуудас нээхэд Google Chrome-ийн адилаар таны олон зочилсон вэб хуудсууд гарч ирэх гэх мэтээр олон шинэ зүйлс нэмэгджээ.  
Firefox 13 буюу шинэ хувилбарыг нь албан ёсны сайтад байрлуулсан ба та одоо ч татаж авч хэрэглэх боломжтой юм.

Firefox-ын шинэ хувилбарыг ЭНД дарж татаж авна уу

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж