“Casino Royale” киноны Жеймс Бондын дүрээрээ алдаршсан 46 настай жүжигчин Мэдс Миккельсен NBC-н шинэ цуврал “Ганнибал”-ын гол дүрд тоглохоор болжээ.
Мэдс Миккельсен гол дүрд нь тоглосон “The Hunt” гэдэг киногоороо Каннийн кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэж байсан билээ.
2001 онд ноён Энтони Хопкинс “Хурга майлахаа болино” киноны Ганнибалын дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.
Шотландын жүжигчин Брайн Кокс болон Францын жүжигчин Гаспар Ульель нар бас аймшигт алуурчны дүрд тоглож байжээ.
Энэхүү цуврал кинонд Лектер болон Грахам нарын харилцааны эхний үеийг харуулөх бөгөөд “Pushing Daisies fame”-ын Брайн Фуллер гүйцэтгэх продюссероор ажиллах юм байна.
Б.Анхтуяа