Болгарын Софи хотод болсон аэробикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тус тэмцээнд манай улсаас Б.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн оюутнууд аэробикийн стэпийн төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд аэробикийн ДАШТ-ээс хүртсэн анхны медаль юм. ДАШТ-ээс хүрэл медаль авсан тамирчдыг маргааш Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч, баяр хүргэх ажээ.
С.ЦЭЛМЭГ