СЕХ Т.Хасбаатарт хариу өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

СЕХ Т.Хасбаатарт хариу өгчээ

Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар өөрийн намын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын талаар СЕХ-нд хандаад байсан юм. Түүний гаргасан хүсэлтэд СЕХ хариу өгсөн байна.

СЕХ-ны дарга Н.Лувсанжавын гарын үсэгтэй  351 тоот албан бичигт “Таны 2012 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 04 тоот хүсэлтийг СЕХ-ны хуралд танилцуулж дараах хариуг өгч байна. Нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар бие төлөөлөгчөөрөө дамжуулан иргэдэд мөнгө тараасан тухай таны хүсэлтэд хавсаргасан Өвөрхангай аймгийн сумын АН-ын дарга, АН-ын гишүүний хамтран ажиллах хэлцлийн загвар, СD, ухуулагч нарын судалгааны анкет нь нотолгоо болж чадахгүй байна” гэжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж