
Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны тэргүүнээр ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн захирал, Ph.D П.Мөнхбаатарыг сонгожээ. МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Мон химо” компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, Ph.D Д.Дэмбэрэлнямбуу, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн лабораториудын чанарын менежер Н.Хандсүрэн, “Монос” группийн ерөнхийлөгч, Ph.D, проф. Л.Хүрэлбаатар нарын 15 эрдэмтэн Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон байна.