Nokia хямд үнэтэй утаснууд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Nokia хямд үнэтэй утаснууд гаргалаа

Гар утасны зах зээлд товчтой гар утаснуудын эрэлт багасч, мэдрэгч бүхий дэлгэцтэй гар утаснууд ихээр худалдаалагдаж байгаа билээ.

Судалгаагаар өмнө жил дэлхий дахинд 105 сая орчим мэдрэгчтэй дэлгэцтэй гар утаснууд худалдаалагдсан гэсэн тооцоо гарчээ.

Гар утасны ертөнцийн хамгийн их худалдаалагдсан брэнд болох Финландийн алдарт Нокиа компани зах зээлд алдаж буй нэр хүнд, байр сууриа хамгаалахаар хямд үнэтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй гар утаснуудаа танилцууллаа.

Нокиа компанийн Asha 305 шинэ загварын гар утсыг ердөө 63 еврогоор буюу, 78.52 ам.доллараар авах боломжтой.

Харин Asha 306 болон Asha 311 загварууд дараа улирлаас эхлэн 68-92 еврогийн үнэтэйгээр худалдаалагдах ажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж