iPad-аар тоноглосон хүүхдийн машин

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

iPad-аар тоноглосон хүүхдийн машин

CTA Digital компани болон Nickelodeon хамтран бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомон машин бүтээжээ.

Энэхүү тоглоомон машиныг хийлж тоглодог учир хүүхдэд зөөлөн байх бөгөөд унаж бэртэхээс хамгаалагдсан аж. Тоглоомон машинаа жолоодох  хэсэгт iPad-ийг сайтар тогтоон байрлуулж өгсөн байна.

Урд байрласан iPad дээр уралдааны тоглоом гарах ба хүүхэд тоглоомон машиндаа суунгаа тоглох нь гайхалтай амьд мэдрэмжийг төрүүлэх аж.

Энэхүү тоглоомон машин нь Nickelodeon-ий баатрууд болох Спонжбоб, Дора, Мэлхий нинжа зэрэг хүүхэлдэйн киноны зураг, загвартайгаар бүтээгдэж байгаа аж.
Уг тоглоомын худалдаалагдах үнэ нь зарлагдаагүй байгаа бөгөөд есдүгээр сард худалдаанд гарах ажээ.

Т.МӨНХТҮВШИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж