
Энэхүү тоглоомон машиныг хийлж тоглодог учир хүүхдэд зөөлөн байх бөгөөд унаж бэртэхээс хамгаалагдсан аж. Тоглоомон машинаа жолоодох хэсэгт iPad-ийг сайтар тогтоон байрлуулж өгсөн байна.
Урд байрласан iPad дээр уралдааны тоглоом гарах ба хүүхэд тоглоомон машиндаа суунгаа тоглох нь гайхалтай амьд мэдрэмжийг төрүүлэх аж.
Энэхүү тоглоомон машин нь Nickelodeon-ий баатрууд болох Спонжбоб, Дора, Мэлхий нинжа зэрэг хүүхэлдэйн киноны зураг, загвартайгаар бүтээгдэж байгаа аж.
Уг тоглоомын худалдаалагдах үнэ нь зарлагдаагүй байгаа бөгөөд есдүгээр сард худалдаанд гарах ажээ.
Т.МӨНХТҮВШИН