Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Миний хайрын гоёл

Хотын төвийн тансаг зоогийн газар хөл
хөдөлгөөн ихтэйн дээр намуухан хөгжмийн аятай сүлэлдэн хүмүүсийн яриа
хүнгэнэн, хаа нэгтээ аяга таваг харшихаас өөр чимээ үл сонстоно.



Булангын хоёр хүний ширээнд ганцаар өдрийн хоолоо идэж суугаа өндөр
биерхүү, шаргал царайтай цэвэрхэн залууг Бадрал гэх бөгөөд "" Гадаад
хэргийн яам ""-нд хариуцлагатай албан тушаал хашдаг өсөж яваа ирээдүйтэй
мэргэжилтэн. Энэ залуу өдөр бүр танил дотно болсон энэхүү зоогийн
газарт хооллож, орж гарсан гадаад дотоод хүмүүсийг харж суух дуртай, яг л
тэр зангаараа өдрийн хоол идэнгээ  хүмүүсийг харан суугаа нь энэ.


Дөнгөж
орж ирээд үйлчлэгчээс суудал асуун, зааж өгсөн суудалд нь суухаар
зоогийн газрын том баганы цаанаас ирж яваа ахимаг насны эрэгтэй, мөн
түүнтэй хамт явах Турк болов уу гэмээр өргөн магнайтай, өтгөн хөмсөгний
дор инээвхийлэх давхраатай нүдтэй, сахалаа цэвэрхэн зассан эрэгтэйг
харахад насаараа удирдах ажил хийсэн эсвэл хариуцлагатай алба хашидаг
болох нь илт. Тэдний зүгээс харцаа салган цонхон талын ширээг харвал,
нүдэнд дулаахан нэгэн бүсгүй инээмсгэлэн ганцаар сууж байх аж.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж