ОХУ, Хятад болон төв Азийн Казахстан, Киргызстан, Тажикистан, Узбекистан зэрэг дөрвөн улсыг нэгтгэсэн Шанхайн хамтын нийгэмлэг нь 2001 онд байгуулагджээ. ОХУ-н ерөнхийлөгч В.Путин “Энэхүү уулзалтаар Шанхайн хамтын нийгэмлэгийн үндэс болсон улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлж мөн эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой” хэмээн Хятадын “People"s Daily” сонинд ярилцлага өгсөн байна. Шанхайн хамтын нийгэмлэг нь бүс нутгийн хэт туйлшралыг хязгаарлах, хилийн хамгаалалтыг нэмэгдүүлж, НАТО зэрэг өрнөдийн холбооны нөлөөллийн эсрэг сөрөг арга хэмжээ авах зорилготой байгуулагдсан. Улмаар Шанхайн хамтын нийгэмлэг эдгээр орнуудын эдийн засгийг тогтворжуулах, Евразийн олон талт хамтын ажиллагаа болон худалдааны өсөлтийг бэхжүүлж эхэлжээ. Афганистанийн Ерөнхийлөгч Хамид Карзай Хятадын дарга Ху Жинтаотай уулзахдаа “Хоёр орон харилцааны “стратегийн шинэ үе шат”-д хүрсэн хэмээн мэдэгдсэнийг Кабулын Гадаад хэргийн сайд уламжилжээ.
Шанхайн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтаар Афганистанаас НАТО хүчээ гаргахаар бэлтгэж байгаа талаар болон тус улсын тогтвортой байдлын асуудлыг авч хэлэлцэх юм байна. Энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өөрийн өрсөлдөгч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадтай уулзахаар болжээ. Энэ уулзалтаараа Иранийн цөмийн хөтөлбөрийг дипломат замаар шийдвэрлэх аргыг эрэлхийлэх юм байна.