Автомашины зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Автомашины зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

“Даймонд пресс” клубээс санаачлан “50:50 байр суурь” буланг уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ булангаар цаг үеийн тулгамдсан асуудал болон стратегийн чухал сэдвээр эмэгтэй, эрэгтэй улстөрчдийн байр суурийг зэрэгцүүлэн хүргэдэг юм. Энэ удаагийн зочноор Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Сандуй нарыг урилаа. Нийслэлд замын түгжрэл, машины зогсоол асуудалтай байгаа. Иргэд өглөө бүр ажилдаа явахдаа тулгардаг замын түгжрэл, автомашины зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх талаар тэдний байр суурийг сонирхлоо.

Л.Амгалан: Метротой болсноор замын түгжрэл буурна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг судла­хад олон шалтгаан байна. Тэр бүхнийг нэгэн зэрэг шийдэх боломжгүй. Хам­гийн боломжит хувилба­руудыг авч яаралтай хэрэг­жүүлэх ёстой. Нийтийн тээвийн салбарт эргэлт хийх, замын сүлжээг өр­гөсгөх, автомашинуудын зогсоолуудыг төлбөртэй болгож, зөв зохион бай­гуулалттайгаар шийдэх хэрэгтэй. Замын түгжрэ­лийг бууруулахын тулд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэг цогц арга хэм­жээг хэрэгжүүлсэн байдаг. Энэ бол метро. Улаан­баатар хотод метроны шугам барих цаг болсныг нийгмийн хөгжил аяндаа шаардаж байна. Метротой болохын өмнө нь бүтээн байгуулалтын олон ажил, шат дамжлага байгааг олон нийт мэдэж байгаа байх. Японы олон улсын байгууллага “Жайка”-гийн­хан хотын удирдлагуудын захиалгаар Мет­роны техик эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан. Энэ бол том ажил. Дараа, дараа­гийн шатны ажлыг хийхэд энэ нь түлхэц болох юм. Дэлхийн томоохон хо­туудтай хөл нийлүүлэх болсон Улаанбаатар замын түгжрэлээ бууруу­лахын тулд давхар за­мууд, гүүрэн гарцуудыг барих шаардлагатай. Мөн одоо байгаа замуудаа сайжруулан, зөв зохион байгуулах хэ­рэгтэй. Энэ ажлыг хотын­хон захаас нь хийгээд эхэлчихсэн. Засгийн газрын ордны орчмын замын урс­галыг нэмж өөрчлөх, эгнээ байр нэмэх зэргээр хийсэн ажил бий.

Автомашины зог­соол, гараашуудыг цэгц­лэх ажлыг нэг бодло­го­той­гоор эхлүүлсэн. Тухайлбал, манай дүүр­гийн Засаг даргын Тамгын газрын орчимд энэ жил авто зогсоол барих төлөвлөгөө гарсан. Мөн газар зохион байгуу­лал­тын энэ жилийн төлөв­лө­гөөнд 15 дугаар хорооны орон сууцны 31 дүгээр байрны урд, 18 дугаар хорооны 45 дугаар байрын урд олон давхар гарааш барихаар  оруулсан байгаа. Энэ мэт ажлыг бусад дүүрэгт хийснээр дээрх асуудлыг бага ч гэсэн шийдэх болно.      

Ц.Сандуй: Улаанбаатарт давхар гарааш барих цаг болсон

Улаанбаатар хот өнөөдөр нэг сая гаруй хүн амтай метрополис хот бол­сон. Дэлхийн том хо­туудад тулгамддаг бүх асуудал тулгарч байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд авто­замын сүлжээг сайж­руу­лах хэрэгтэй. Жишээлбэл, барууны орнуудтай харь­цуулахад авто замын сүлжээ нь 12 дахин том бай­даг. Азийн орнуудтай харьцуулахад энэ сүлжээ нь 16 дахин том. Манай хорооллын дундах болон туслах замуудын сүлжээг сайжруулж, няг­тар­уулах шаардлагатай. Авто зогсоолын менеж­ментийг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдөр Улаанбаатарт жолооч нар машинаа байрлуулахдаа дүрэм, журам зөрчдөг. Дуртай газраа, замын нэг­дүгээр эгнээнд машинаа орхиж явснаар бусад тээв­рийн хэрэгслийн хөдөл­гөөнийг саатуулдаг. Хө­дөлгөөний соёлыг сайж­руулах ёстой нь эндээс анзаарагддаг байх. Дөрвөн уулын дунд боссон хот маань 470 мянган га газартай ч гэсэн барил­га­жиж зайгүй шахам болжээ. Тиймээс давхар гараа­шийг хотод барих хэрэгтэй. Хоёр жилийн өмнөөс энэ ажлыг хийхээр судалгаа явуул­сан. Энэ жилээс эхлээд автомашины давхар га­рааш барих ажлын тендер зарлаж есөн байршилд гүйцэтгэгчид шалгарсан. Цаашид 30 гаруй баршилд давхар гарааш барих давхар гарааш барина. Давхар гарааш өвлийн улиралтай манай улсад тохиромжтой. Дулаан давхар гарааш барихаар бодож төлөвлөсөн юм бий.

Соц нийгмийн үед айл бүр машинтай байгаагүй. Иргэд нийтийн тээврээр зорчдог байлаа. Одоо хүн бүр машин унаж байна. Замын түгжрэлд нийтийн тээвэр бас нэмэр болдог. Тиймээс метро барих шаардлагатай гэж бодож байна. 

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж