Жастины тасалбар цагийн дотор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Жастины тасалбар цагийн дотор зарагджээ

Өсвөр насны охидын шүтээн Канадын дуучин Жастин Биберийн Америкт хийх “Believe” аялан тоглолтын тасалбар өнгөрсөн амралтын өдөр худалдаанд гарсан юм. Харин түүний энэхүү тоглолтын тасалбар хоромхон зуурт зарагдаж дуусчээ. Түүний менежир Скүтер Браун энэ талаар твиттер хуудаснаа “Жастин Биберийн Америкт хийх “Believe” аялан тоглолтын тасалбар худалдаанд гаруутаа нэг цагийн дотор зарагдаж дууслаа. Мөн мэссеж шоугаар худалдаалсан  тоглолтын тасалбар 30 секундэнд зарагдсан. Энэхүү аялан тоглолтыг домог болон яригдана гэдэгт итгэж байна. Энэ хүүг дэмжсэн хүн бүхэнд баярлалаа” хэмээн бичжээ. Жастин Бибер “MTV News”–д өгсөн ярилцлагадаа аялан тоглолтынхоо талаар “Би тоглолтондоо шаргуу бэлдэж, ихэнх өдрийг бүжгийн студэд өнгөрөөж байгаа. Миний хувьд энэ аялал маш онцгой. Бид олон олон сюрприз бэлдсэн” гэжээ. Түүний тоглолтонд ирэх есдүгээр сарын 29-нд Arizona-с эхлэх бөгөөд Los Angeles, Las Vegas, Brooklyn, New Orleans зэрэг хотуудад аялан тоглох юм. Харин тэрбээр ирэх 2013 оны нэгдүгээр сарын 26-нд Miami-д аялан тоглолтоо хийснээр өндөрлөх юм байна. Дуучин Жастин Биберийн Америкт хийх “Believe” аялан тоглолтод Will.I.am, Usher, Drake, Kanye West Chris Brown нар оролцож байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж