Бонапартын захидлыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Бонапартын захидлыг дуудлагаар худалдана

Францын эзэн хаан Напелион Бонапартын англи хэл дээр бичсэн нэгэн ховор захидлыг Парисын “Fontainebleau”-д ирэх ням гаригт дуудлага худалдаагаар оруулах ажээ. Захидлыг 80 мянган еврогийн үнэ хүрнэ хэмээн таамаглаж байна.  Францын эзэн хаан 1816 оны гуравдугаар сард Saint Helena арлын цөллөгөөс ирээд уг захидлыг бичжээ. Бонапарт олзны хүнээр англи хэл заалгуулж, захидлаа бичсэн аж. Бонапарт англи хэлийг төгс эзэмшээгүй ч дуртайяа заалгажээ. Ватерлогийн тулалдаанд ялагдсаныхаа дараа Saint Helena арал дээр амьдарч байхдаа бичсэн гурван захидалынх нь нэг шар өнгийн цаасан дээр бичигдсэн байсан гэнэ. Тэндээс буцаж ирснийхээ дараа Напелион өөрийн туслах болох Комте Дэ Лас Касесаар өдөр бүр англи хэлний хичээл заалгаж байжээ.

Ш .Саранчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж