
Саяхан “Vanity Fair” сэтгүүл 22 настай жүжигчин бүсгүйн “Balenciaga”-ын гоёмсог даашинзтай зургаар нүүрээ чимсэн юм.
Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын хорхойтон болоод буйгаа нуугаагүй гэнэ. Үргэлж кет, жинсэн өмд өмсч явдаг байсан Кристен Холливудын хамгийн сайхан хувцасладаг одуудын нэг гэгдэх болсон нь түүний бодлыг өөрчилсөн байж ч мэдэх аж.
Сүүлийн үед улаан хивсний ёслолд Кристен “Balenciaga”, “Chanel”, “J Mendel” болон “Roberto Cavalli”-ийн даашинзаар гангарах болсон гэнэ.
Н.Энх