Ховд руу нислэг үйлддэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Ховд руу нислэг үйлддэг боллоо

“Монголиан Аэрлайнес” групп зургадугаар сарын 4-нөөс  “Аэробус А-319” онгоцоор Ховд аймаг руу нислэг хийж эхэлжээ. Ховд руу энгийн онгоцоор хоёр цаг 30 минут нисдэг байсан бол одоо 120 хүний суудалтай том онгоц тус аймагт нислэг үйлдсэнээр энэ хугацааг 45 минутаар богиносгож байгаа юм. “Аэробус А-319” онгоцоор орон нутагт нислэг үйлдэж эхэлснээр бусад чиглэл рүү ч хөнгөлөлттэй үнээр зорчих боломтой болж байгаа хэмээн тус компаний маркетингийн менежер Д.Гулиннар “Өнөөдөр” сонинд мэдээлэл өгчээ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж