Уитни Хьюстоны ээж намтрыг нь бичүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстоны ээж намтрыг нь бичүүлнэ

Уитни Хьюстоны ээж Цисси удахгүй уншигчдад хүрэх дуучны намтар зохиол шүтэн бишрэгчдэд нь жинхэнэ сюрприз болно гэдэгт итгэлтэй байна.

Цисси охиных нь богинохон хэрнээ гайхалтай амьдралыг өгүүлсэн ном бичихийг зөвшөөрч, “HarperCollins” хэвлэлийн газартай гэрээ байгуулсан гэнэ.

Уг ном 48 насандаа од шиг харвасан Грэммийн шагналт дуучин Уитни Хьюстоны тухай хэн ч мэдээгүй, итгэхийн аргагүй түүхийг өгүүлнэ гэж ээж нь ярьжээ. “HarperCollins” нэрт дуучны намтар зохиолыг ирэх хоёрдугаар сард уншигчдын гарт хүргэхээр төлөвлөж байна.

Номын нэр хараахан тодроогүй байгаа гэнэ. Цисси “Би хайртай охиноо алдсан бол дэлхий алтан гургалдайн хоолойт дуучин, гайхалтай үзэсгэлэнт нэгэн бүсгүйг алдсан” хэмээн Уитни Хьюстоныг дурссан байдаг.

“HarperCollins”-ын уншигчдын хүртээл болгохоор төлөвлөж буй нэрт дуучны намтар зохиол түүний хоёр дахь дурсамж ном болох аж. Уитни Хьюстон 1998 онд “How Sweet the Sound” хэмээх дурсамжийн ном хэвлүүлж байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж