Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд жил бүрийн зургадугаар сарын эхээр Алтан овоо тахилгын наадам болдог уламжлалтай болсон. Уг наадам энэ сарын 4-нд болжээ. Наадамд гурван насны морьд уралдаж, 32 бөх зодогложээ. Жил бүр зохиогддог энэхүү наадмыг тус суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ээлжлэн хариуцаж, ивээн тэтгэж зохион байгуулдаг ажээ. Энэ жилийн хувьд “Тарс” компани ивээн тэтгэж, зохион байгуулсан байна. Түрүү морь, түрүүлсэн бөхийг мотоциклоор байлж, бусад шагналт байруудыг телевизор, шарах шүүгээ зэргээр мялаажээ. Наадамд “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан түрүүлж, сумын заан н.Хүдэрсайхан үзүүрлэжээ.
Э.Сар