Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум буюу Уйлган голын гурван аваргын удмыг залгасан хүчтнүүдийн нэг нь МУ-ын Гарьд Д.Баяраа юм. 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван Дархан аварга цолыг хүртэж байсан Дарийн Дамдин аваргыг 1956-1960 оны үеийн босоо бөх хэмээлцдэг. Уйлган голын аваргыг төрийн наадамд хоёр дахиа түрүүлээд байхад нь буюу 1957 оны долдугаар сарын 12-нд мэндэлсэн хүү нь бэлгэшээлт нэр шигээ аавынхаа магнайг тэнийлгэж МУ-ын Гарьд хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
Д.Баяраа Гарьдын хүү Д.Төрмагнай мөн л буурлуудын шийрийг хатаасан бөх. Үндэсний бөхийн дэвжээг хотолзууланхан эзэгнэж явсан нэгэн үеийн хүчитнүүдийн адил луу жилтэй Төрмагнай Хүмүүнлигийн ухааны их сургуулийг дүүргэсэн ч чөлөөт цагаа зааланд өнгөрөөдөг гэсэн шүү. Түүнийг барилдахыг харсан хууччуул аав, өвөөгөө дууриавал шаггүй бөх болно хэмээн урамшуулдаг гэнэ лээ.