Даатгуулагчдын 39,7 хувь нь төсөвт байгууллагынхан байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Даатгуулагчдын 39,7 хувь нь төсөвт байгууллагынхан байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар 434,2 мянган хүн нийгмийн даатгалд шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 172,2 мянга буюу 39,7 хувь нь төсөвт байгууллагынхан юм байна. Харин үлдсэн 262 мянга буюу 60,3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байдаг ажээ. Мөн хугацаанд нийгмийн даатгалын сангаас 110,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосноос 72,7 хувийг нь өндөр насны, 13 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7,5 хувийг тэжээгчээ алдсаны, 6,8 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна. Энэ оны эхнээс халамжийн зарим төрлийн үйлчилгээг хассанаар тэтгэвэр тэтгэмж авагчдын тоо 1,1 сая хүн буюу 86,6 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 27,2 тэрбум төгрөг буюу 63,8 хувиар буурчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж