Бээжин, Москва хоёул АНУ-тай тогтоосон нөхөрлөлөө тэнцвэржүүлэх үүднээс бие биенийгээ хөшүүрэг болгон ашиглахыг эрмэлзэж байсны хувьд Орос болон Хятадын ерөнхийлөгчид стратеги, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нягт түншлэх нүсэр төлөвлөгөөгөө өчигдөр буюу мягмар гарагт уулзаж ярилцлаа. Хоёр орны тэргүүн өнөөдрийн түвшинд харилцан хийгддэг 83.5 тэрбум гаруй ам доллартай тэнцэх худалдааг 2020 он гэхэд 200 тэрбумд хүргэх зорилгыг тавьсан байна. Тэдний уулзалтын зорилго томоохон хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээрүүд дээр төвлөрч байжээ. Төрийн тэргүүнүүдийн санаачлагаар зохион байгуулсан тус уулзалт нь томоохон хоёр хүчний хооронд харилцаа хамтын ажиллагааны шинэ өндөрлөг үүсэж байгааг харуулах нэг хэлбэр болсон байна. Мөн энэ үеэр тэд дэлхийн худалдааны асуудлаас гадна Сири, Иран улсад үзүүлж буй олон улсын хандлагын талаар ярилцаж, барууны орнуудын авч хэрэгүүлж буй хүчтэй арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао “Хятад, Орос улс хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн улс төр, эдийн засгийн тал дээр илүү шударга, оновчтой бодлого явуулж зөв зүгт чиглүүлэх болно” хэмээн онцоллоо.
Гэвч Хятад, Оросын шинжээчид тус хоёр орныг холбоот улсууд болоход дэндүү хол байна хэмээн үзэж байгаа юм. Оросын голлох сонирхол нь эдийн засгийн хамтын ажиллагааг нягтаршуулах бөгөөд аль ч талаас бие биендээ итгэх итгэлцэл сул байгаа нь түүхэн зөрчлүүдээс үүдэлтэй байх магадлалтай аж. Магадгүй хоёр орны аль нь ч жинхэнэ андын харилцааг хүсээгүй болов уу хэмээн ихэнхи шинжээчид үзэж байгаа юм.
Харин Хятадын ажиглагчдын зүгээс эрхэм Путин өнгөрөгч сард G8-ын уулзалтад оролцохоос татгалзсан ч энэ удаа Бээжинд хүрэлцэн ирж, уулзалт зохион байгуулж буй нь Хятад улсад ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна хэмээн дүгнэж байна.

Б.ЦЭЦЭЭ
Эх сурвалж:
WWW.MONGOLIANECONOMY.MN