Италийн “Милан” багийн хагас хамгаалагч Кларенс Зеедорф Европын аваргад Голландын багийг сайн тоглоно гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Тэрээр, манай баг аварга болох магадлалтай багт одоогоор тооцогдохгүй байгаа. Гэхдээ энэ нь харин ч багт боломж олгож байна. Би тэдэнд найдаж байна” гэжээ.Мөн Зеедорф зодог тайлах болоогүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр” Би багийнхаа ахмад тоглогч болсон гэдгээ сайн мэдэж байгаа. Тэр хэрээр бэлтгэлээ өмнөхөөсөө илүү сайн хийж байна. Үүний ачаар талбайд гарсаар байгаа юм. Мэдээж би зодог тайлна. Гэхдээ одоо цаг нь болоогүй байна. Яагаад гэвэл, би дахиад хоёр жил өндөр төвшинд тоглож чадна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
"Спортын шуудан" сонин