Н.Энхбаяр “Financial times”-т гүжир үгтэй ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр “Financial times”-т гүжир үгтэй ярилцлага өгчээ

Шүүх хурлыг хоёр дахь удаагаа хойшлуулаад байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр санхүү эдийн засгийн чиглэлээр голчлон нийтлэлийн бодлогоо тодорхойлсон Financial Times сонины сэтгүүлчид ярилцлага өгчээ. Уг ярилцлагадаа хоригдож байхад нь нүцгэн хоригдлуудын дунд оруулж тарчлаан зовоосон хэмээн хэлсэн нь жинхэнэ шуугиан тарьж байна. Энэ үгийг бас түүний эхнэр О.Цолмон 5 дугаар сарын 10-нд Английн парламентын монголын асуудлаарх бүх намуудын бүлгийн дарга Эндрью Россиндельд захидал бичихдээ хэлж байсан. Үнэхээр шалдан нүцгэн хоригдлуудын дунд тамласан нь үнэн бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох, эс бөгөөс гүжир гүтгэлэг хийсэн Н.Энхбаярт гэм бурууг нь хүлээлгэх хэрэгтэй болов уу. Үүнээс болоод Монгол Улсын нэр хүнд шалдаа буутал унаж байгаа нь дэндүү харамсалтай.    

Ш.НЯМХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж