Герман цөмийн зэвсэгтэй шумбагчийг Израильд нийлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Герман цөмийн зэвсэгтэй шумбагчийг Израильд нийлүүлж байна

Израилийн засаг захиргаа цөмийн зэвсэгтэй систем байрлуулсан шумбагч онгоцнуудыг Германаас худалдан авч байгаа тухай дуулиантай мэдээллийг Der Spiegel сэтгүүл ням гаригийнхаа дугаарт нийтэлжээ.

Хэвлэлийн мэдээгээр гурван шумбадаг завийг Израильд саяхан нийлүүлсэн бөгөөд дахиад гурван хөлөг онгоцыг 2017 он гэхэд нийлүүлнэ. Сэтгүүлд бичсэнээр “Герман Израилийн цөмийн хөтөлбөрийн талаар 1961 оноос мэдэж байсан юм. Харин шумбадаг онгоцнуудыг цөмийн зэвсгээр тоноглох талаар өмнө нь мэдэгдээгүй” гэжээ.

Израилийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч сэтгүүлд тайлбарлахдаа “Израиль герман шумбадаг онгоц байгаа. Тэр нь хэнд ч нууц биш” гэсэн байна. Харин шумбагч онгоцны боломж чадлын талаар би мэдээлэх эрхгүй гэжээ. Канцлерийн төлөөлөгч Стефен Сейберт шумбадаг онгоцнуудыг Израильд нийлүүлж байгаа, гэхдээ ямар нэгэн зэвсэггүйгээр гэж хэлжээ. Герман “Дельфин” ангиллын дизелийн шумбадаг онгоцыг өнгөрсөн пүрэв гаригт Израиль өгөх ёслолыг Киль боомтод хийсэн байна. Нэг шумбадаг онгоц бүр нь нэг тэрбум ам.долларын үнэтэй ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж