Шинжээчид түүний үхлийг Аль-Кайда бүлэглэлийн өрнөдийн орнуудад явуулсан алан хядах ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Абу Аль-Либийн оронд тус бүлгийг толгойлох удирдагчийг тодруулаагүй байгаа гэнэ. Аль-Кайда бүлэглэлийнхэн ийнхүү удидагчаа алдсанд хүнд цохилтод орж, шинэ удирдагчийг сонгох сорилттой тулгараад байгаа аж. Учир нь Аль-Либ бүлгийг удаан хугацаагаар удирдсан нөлөө бүхий толгойлогч байжээ.
Өрнөдийн орнуудын аюулаас хамгаалах албадын эх сурвалж Аль-Кайда бүлэглэлийг хамгийн аюултай дайсан хэмээн үздэг. АНУ-ын эсрэг нарийн зохион байуулалттай алан хядах ажиллагааг удаа дараа зохион байгуулсан хэрэгт Аль-Кайдаг буруутгадаг билээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Аль-Кайда бүлэглэл 200 шахам халдлага зохион байгуулж, сүлжээгээ өргөжүүлжээ.