Монгол бүсгүйг хайрла

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүйг хайрла

              Хаа
газар хаягдаж хоцордог нь эмзэг бяцхан хирнээ эрэлхэг бүсгүйчүүд байх
юм гэж үү? Итгэлээ эвдүүлж, ирээ мохоолгуулчихаад орхигдсон болохоороо
насаараа зүрхэндээ шарх тээж, нартад гунигтай алхах хэрэггүй. Хорвоо
ертөнцөд холын зайг ойртуулж, хоног өдрийг утга учиртай болгож чадах
хүмүүс бол ганцхан та нар.

     
Түмэн жилийн хугацаанд баатарлаг эрсийг зөвхөн та нар хөглөн
уярааж, хөтлөн төрүүлдэг байсан. Дэлхий дээр эмзэг зөөлөн сэтгэл, эхийн
хайр энэрэл байдаг гэдгийг бидэнд үргэлж сануулахаар төрсөн нь бүсгүй
хүн чи билээ.

      Өнөө
цагт эмэгтэйчүүдээ өөдтэй хайрлаж байгаа нь хэд вэ? Захын бандганасан
бацааны амнаас янхан, гичий гэдэг замбараагүй үгс урсан гарах нь
энүүхэнд. Монгол орон минь өдөр ирэх тусам өөдлөхгүйн дээр үгүйрэн
доройтож байгаа нь үүнтэй холбоотой юм бил үү хэн мэдлээ. Өнгө мөнгөнд
хэтэрхий шунан дурлаж цэцэг цэврүү шиг охидоо халтар хэдэн цаасаар харь
эрд боол болгон худалдах нь энүүхэнд. Нэг насны амьдралыг нь зүй бусаар
хүслээ хангах хэрэгсэл болгон ашигладаг. Ийм байхад энэ улсад эрүүл
хүүхэд өсөн бойжиж, энх тунх амьдрал цэцэглэх үү? Ганцхан эрчүүд бид л
эсрэг хүйстнээ, тэр тусмаа удам нэгт ухаант бүсгүйчүүдээ хайрлан
хамгаалах ёстой.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж