Ч.Амарболд нарыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарыг шүүх хурал үргэлжилж байна

Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд өнөөдөр өглөө эхэлсэн хошууч генерал Ч.Амарболд нарын цагдаагийн экс-дарга нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн хэргийн талаар хэлэлцэн хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

"Долдугаар сарын 1"-ний гэх тодотголтой, галт зэвсэг
хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд,
хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн
ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан,
цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн
цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,
цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар шүүх хуралд оролцож байна. Шүүгдэгчид эцсийн байдлаар өмгөөлөгчдөө сонгож, гэрээ байгуулсан бөгөөд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Ц.Оюунцэцэг, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар ажиллах болсон байна. Хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралд хүрэлцэн ирсэн бол өмгөөлөгч Ё.Өнөрбаяр, Ц.Оюунцэцэг хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирсэнгүй. Тиймээс шүүх хурлын товыг дахин хойшлуулж магадгүй байдалд хүрсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж