Аварга болсон баг 7,5 сая евро хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Аварга болсон баг 7,5 сая евро хүртэнэ

Европын аваргад тоглох зарим багийн удирдлага тоглогчдодоо мөнгөн урамшуулал олгожээ.Оросын багийн хувьд урьдчилсан шатанд тоглосон бүх тоглогчид 50 мянган еврогийн шагнал өгсөн байна. Португалийн багийн тоглогчид тус бүр  30 мянган евро гарджээ. Гэхдээ урьдчилсан шатанд оролцсон бус Европын аваргад тоглох 23 тоглогч л энэ шагналыг авсан ажээ. Санхүүгийн хүнд байдалд байгаа ч Ирландын баг тоглогчдодоо тодорхой хэмжээний шагнал өгсөн гэдгээ илэрхийлэв. Тус багийн дасгалжуулагчийн цалинг бизнесмен Денис О’Брайан өгч байгаа билээ. Тэдний мэдээлснээр бол Европын аваргад тоглох эрх авсныхаа төлөө УЕФА-гаас авсан найман сая еврогийн талыг нь тоглогч,дасгалжуулагч,багийн эмч нарт хувааж өгчээ.Сүүлийн үед маш сайн тоглож байгаа Чехийн багийн тоглогч тус бүр 17 мянган евро авсан нь хамгийн бага шагнал болж байна. Харин Германы хөлбөмбөгийн холбоо Европын аваргад тоглох эрх авсных нь төлөө тоглогчдодоо шагнал өгөөгүй юм байна. Үүнийг, Германы баг хэзээд хүчирхэг байх ёстой тул хэсгээсээ шалгарсны төлөө шагнал өгөх нь өөрсдийгөө доромжилсон хэрэг болно гэж тайлбарлаж байна. Харин Европын аваргад түрүүлбэл тоглогч бүр 300 мянган еврогийн шагнал хүртэхээр болжээ. Аман хүзүүдвэл 150 мянган евро авна.

Европын аваргын хэсгийн тоглолтод хожвол нэг сая,тэнцвэл хагас сая еврог багууд өвөртөлнө. Хэсэгтээ гуравдугаар байрт орсон баг нэг сая еврог бонус болгож авна. Шөвгийн наймд шалгарвал хоёр сая,шөвгийн дөрөвт үлдвэл гурван саяыг авах юм. Харин шигшээд шалгарвал 4,5 саяыг,аварга болсон баг 7,5 сая евро авахаар болжээ.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж