Гутлаа хэрхэн арчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Гутлаа хэрхэн арчлах вэ?


Лакан гутлыг яаж арчлах вэ?

Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй . Эсвэл 50 гр сүү 5 гр ургамлын тос холиод түрхэж болно.


Илгэн гутлыг яаж арчлах вэ?


Ийм гутал хамгаас амархан халтартдаг. Хэрэв гутал чинь тийм ч аймаар бохирдчихоогүй бол резинэн сойз, бие угаадаг резин, эсвэл ердийн баллуураар цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв цагаан талхаар үрэх юм бол илгэн гутал дээрх толбууд амархан арилна. Илгэн гуталд тогтсон тосны толбыг бензинд дүрсэн даавуугаар арчиж цэвэрлэж болно.


Эсгий гутлыг яаж арчлах вэ?


Эсгий гутал хэвээ алдаж муудах нь бага боловч цэвэрлэх шаардлага мэдээж гардаг. Ийм гутлыг давирхайгүй модны шинэхэн үрдсээр арч. Цагаан эсгий гутлыг бол талькаар цэвэрлэж болно.


Цайвар гутлыг яаж арчлах вэ?


Цайвар гуталд тохирох өнгийн тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтоо гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлыг сонгины шүүсээр юмуу сүү өндөгний цагаан хоёрын холимогоор арчилч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж