Их аварга Хакухо Хоккайдогоос шавь хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Их аварга Хакухо Хоккайдогоос шавь хайж байна

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Хоккайдо Мужийн Такикава хотын аялал жуулчлалын хүндэт элчээр сонгогдсон билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотод “Хакүхо” сортын будаагаа эргэжээ. Энэ үеэрээ мужийн амбан захирагчтай уулзаж дахин шавь хайж байгаагаа уламжилсан байна. Хакүхо аварга “Сүмогийн дээд амжилтыг тогтоосон 32 түрүүтэй Тайхо, 31 түрүүлсэн Чиёнофүжи, 24 түрүүтэй Китаноүми нарын эх нутаг Хоккайдод одоо ганц ч цолтой бөх байхгүй байгаад харамсаж явдаг” хэмээсэн байна. Түүнчлэн аварга ирэх наймдугаар сард Хоккайдогийн Асахи хотод тойргийн барилдаан болох үеэр ч гэсэн дэвжээндээ бөх авна гэдгээ хэлжээ. Хоккайдо муж 1998 оноос хойш дээд зиндааны бөхийн бараа хараагүй байгаа юм.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж