Монголын үндэсний түүхийн музейд Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нар “Цөлийн өгүүлэмж 2” судалбар зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Тэд хоёр жилийн өмнө Монголд хөл тавьсан тэд зураач С.Төгс-Оюунтай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин, Хөгнө Хан уул, Өвгөн хийд, элсэн тасархайгаар болон Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Хангал нуур, Балдан бэрээвин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэр, Дадал сумын нутгаар аялж хийсэн судалбарууд нь ийнхүү энэ сарын 7-н хүртэл олны хүртээл болж байгаа юм. Гурван зураач энэхүү үзэсгэлэнгийнхээ дараа Дорноговь, Дундговь аймгийн нутгаар уран бүтээлийн хамтарсан аялалд мордох юм байна. Уг аялалын бүтээлүүдээ энэ сарын 25-наас ирэх сарын 2-ны хооронд Монголбн урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Австралийн зураачид үзэсгэлэнг ЭНД дарж үзнэ үү
Г.ДАША