Өнгөрсөн зууны жар, далаад оны Вьетнамын дайнаар Камрань нь АНУ-ын Тэнгисийн цэргийн үндсэн бааз нь болж байв. Дараа нь гучаад жилийн турш Зүүн өмнөд Ази дахь Зөвлөлтийн флотын гол баазын үүргийг гүйцэтгэжээ.
Панетта Камраний баазад засвар хийлгэж байгаа АНУ-ын Тэнгисийн цэргийн “Бирд” гэх тээврийн хөлөг онгоцыг эргэн багийн гишүүдтэй нь уулзсан байна. Онгоцны тавцан дээр Панетта Өмнөд Хятадын тэнгис рүү нуруугаа харуулан зогсоод баг болон сэтгүүлчдийн өмнө үг хэлсэн тухай мэдээлэлд өгүүлжээ.
Хэлсэн үгэндээ тэрээр АНУ өөрийн Зүүн Өмнөд Азийн түншүүддээ тэдний дотор Вьетнамд бүх бүс нутгийн далай тэнгисээр чөлөөтэй зорчиход нь тус болно гэж онцолсон байна. Камрань мэтийн булангаар Америкийн хөлөг онгоцнууд орж гарах нь бүс нутгийн тэдний дотор Вьетнамтай харилцах харьцааны чухал хүчин зүйл хэмээн тэрээр сэтгүүлчдэд хэлжээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудаар Панетта айлчлан АНУ-ын түншүүдэд тус орны тэнгисийн цэргийн шинэ стратегийг тайлбарлаж явна. Шинэ стратегийн дагуу АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч, хэрэгслийн 60 хувь нь 2020 он гэхэд энэ бүсэд суурьшин шилжих юм. Камранийн дараа тэрээр Ханой хотноо хүрэлцэн ирж Вьетнамын удирдлагатай тэнгисийн аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн салбарт хамтрах талаар яриа хэлцэл хийжээ.
Түүний хэлсэн далай тэнгисээр чөлөөтэй зорчих үг нь Панетта хэдийгээр Хятадын тухай нэр заан хэлээгүй ч Хятадад хандсан гэж сэтгүүлчид мэдээлжээ.