
“Бид манай хамтын ажиллагааг олон салбарт гүнзгийрүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг урагшлуулахад хамтрах, хэт давралт ба терроризмтай тэмцэх асуудлыг шийдэх, шүүхийн шинэчлэл ба ардчилсан институтуудыг бэхүүлэх талаар хамтран ярилцана” гэж айлчлалын өмнө Эштон хэлсэн байна.
Кэтрин Эштон хоёр талын уулзалтыг ерөнхийлөгч ба ерөнхий сайдтай хийнэ. Мөн тэрээр тус орны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон парламентын сөрөг хүчний лидерүүдтэй уулзахаар төлөвлөжээ.
Зургадугаар сарын 6-нд Евро комиссийн Гадаад хэргийн Дээд комиссар Лахор хотноо очих бөгөөд тэнд Пенжаб мужийн захирагчтай хэлэлцээр хийх болно.
Ш.МЯГМАР