Хулгайн эд зүйсээ авч яваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Хулгайн эд зүйсээ авч яваад баригджээ

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гурвалжингийн гүүрний орчим  өнгөрөгч шөнийн 03:30 цагийн үед овортой эд зүйл авч явсан хүмүүсийг тус дүүргийн цагдаагийн ажилтанууд саатуулжээ.  
Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 20-5 тоотод  оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй 19 настай эрэгтэй, Ш нь согтуугаар Ц, Д нартай бүлэглэн хулгай хийсэн эд зүйлээ авч явж байсан аж. Тэд гүүрний ойролцоох  эзэмшигч нь   тодорхойгүй байрны ард байрлах хоёр тоот гаражын хаалгыг эвдэн орж, тасалгааны шинэ халаагуур, хийн плитка, эрэгтэй савхин дээл 2, цахилгааны 1 боодол утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч явсныг барьж сайтуулжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

П.Тэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж