Н.Энхбаяр эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр эмнэлгээс гарчээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 10.00 цагт эмнэлгээс гарсан байна. Н.Энхбаярын биеийн байдал сайжирсан бөгөөд эмч нар байнгын хөдөлгөөнтэй байж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг анхааруулсан байна.

СЕХ-оос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж буй Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ- аас тус тус лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр болсон.  Тиймээс Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусах юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг бүртгэж дуусах хугацаа өнөөдрөөр дуусах юм. Түүнд холбогдох хэргийг шүүх хурал  энэ сарын 12 хүртэл дахин хойшилсон билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж