Газрын тосны хайгуулын Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар болжээ. Хуулийн дагуу шалгарсан аж ахуйн нэгжтэй Газрын тосны газар бүтээгдэхүүн хураах гэрээ байгуулах аж. Энэ талаар тус газрын Ашиглалт, олборлолтын хэлтсийн шинэ төсөл гэрээний мэргэжилтэн Б.Даваажаргалаас тодруулахад “Чойр- XXV ” талбайн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байгаа. Хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор сонгон шалгаруулалтад орох этгээдийг зарлах бөгөөд захиалга авах эцсийн хугацааг тухайн цагт агентлагийн цахим хуудсаар мэдээлэх болно. Захиалгыг Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу бүрдүүлэхээс гадна хайгуулын хугацаанд гүйцэтгэх ажил үүрэг, гарах, зардал болон бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгөх саналын дагуу материалаа ирүүлэх ёстой” гэв. 2010 онд “Магнай трейд” компани Чойр- XXV газрын тосны хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байлаа. Мөн энэ онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанитай хайгуулын гэрээг үзэглэсэн аж.
Эх сурвалж : / Өнөөдөр сонин /