“Сан-Антонио” хүнд байдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

“Сан-Антонио” хүнд байдалд орлоо

Тим Данкан тэргүүтэй залуус хоёр тоглолтод дараалан ялагдсан шокноосоо гарч чадаагүй байна. “Сан Антино Спэрс”-ийнхэн өчигдөр өөрийнхөө талбай дээр “Тандер”-тай хийсэн тоглолтод 108:103-аар хожигдлоо. Ингэснээр тэд цувралд 3:2-оор хожигдож эхэлсэн бөгөөд нэлээд хүнд байдалд оров. Учир нь дараачийн цуврал “Тандер”-ын талбайд өрнөнө. Тав дахь цуврал “Тандер”-ын гол тоглогч Дюрант, Харден, Уэстбрүк нар 20-оос дээш оноо авчээ. Харин талбайн эздээс Жинобли 34, Паркер, Данкан нар нийлээд

38 оноо авсан ч энэ нь хожилд хангалтгүй байлаа. Хоёр багийн дараагийн цуврал маргааш “Оклахома Сити Тандер” багийн талбай дээр явагдана.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж