“Элит”-үүд аваргаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

“Элит”-үүд аваргаар шалгарлаа

Жил бүрийн хавар болдог Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гурван төрөлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвд болсон байна. Буудлага, гүйлт, гранат шидэлтийн төрлүүдээр Зэвсэгт хүчний 20 гаруй ангийн баг тамирчид авхаалж самбаа, хүч, мэргэн цэцнээ сорьжээ.Гурван төрөлт тэмцээнд  нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу “Элит”-ийн батальоны тамирчид тэргүүн байр эзэлжээ.  Удаах байрт БХИС, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг тамирчид шалгарсан байна.

Д.Цэц 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж