Энэ улиралд 60 тоглолтод оролцож 18.7 оноо, 11.8 самбараас бөмбөг авалт дунджилж кареьрийнхаа хамгийн оргил амжилтыг үзүүлсэн Андре Байнум “Лос Анжелос Лейкерс” багтай дахин нэг жилийн гэрээ үзэглэжээ. Тэрээр энэ хугацаанд 16.1 сая долларын цалин авах юм. Анх удаа бүх оддын тоглолтын төвийн тоглогчоор шалгарч байв. Сонирхуулахад, тус багийн хувьд хүчний довтлогч Пао Газолыг багаасаа явуулах нь тодорхой болжээ.
"Спортын шуудан" сонин