Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Монгол бөхийн түүхэнд арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг” барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр зохион байгуулах болсон билээ. Тэгвэл үүний цуврал болох “Чингэлтэй хайрханы хишиг” улс, аймаг, цэргийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно. Уг барилдааны үеэр дөрвөн азтаныг тодруулдаг уламжлалтай. Хоёр үзэгчийг 500 мянган төгрөгөөр урамшуулах юм. Харин энэ сарын 9-нд сумын цолтнууд оролцдог “Эрийн хийморь” барилдаантай ажээ. Дээрх барилдаануудыг “Говь Гео” компани ивээн тэтгэнэ.

"Спортын шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж